С.Лувсанвандангийн тухай дэлгэрэнгүй намтар
“Бодь” сэтгэл төрүүлэх увидастай гэж домог, хуучид тэмдэглэгдэн үлдсэн говийн бяцхан толгод, тойром, шанд дунд тоглож өссөн малчны хүү С.Лувсанвандан хорьдугаар зууны эрдэмтдийн нэг адил өөрийнхөө намтрыг бүтээгээд зогсохгүй улс орныхоо түүхийг бичилцэж, хөгжлийг бүтээлцсэн нь энэ.
Баянхонгор аймгийн Хөгжимт, драмын театрын үүднээ гар дээрээ ном дэлгэн зогсох, даруухан төрх бүхий нэгний хөшөө бий. Хол, ойрын хүмүүс үүгээр өнгөрөхдөө “С.Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт, драмын теарт” гэснийг хараад хөшөө чухам хэнийх болохыг төвөггүй ойлгоно. Харин энэхүү эрхэм хүн, хэл бичгийн ухааны доктор, профессор, төр, нийгмийн зүтгэлтэн С.Лувсанвандан гэж хэн билээ? Хорьдугаар зуун руу хөдсөн дээлтэйгээ хөл нүцгэн алхаж орсон монголчууд тусгаар тогтнолоо, үндэстний өв соёлоо энэ л зуунд баталгаажуулж, хүн төрөлхтөний бүтээсэн хөгжил дэвшилтэй мөр зэрэгцэж амжсан билээ. Тиймдээ ч хэдэн зууны хөгжлөөр хоцрогдоод байсан монголчуудаа дэлхийн дэвжээнд хүргэсэн хорьдугаар зууныхан энгийн намтраар эхэлсэн амьдралаа их түүхээр төгсгөсөн байх нь элбэг. Тэдний нэг нь С.Лувсанвандан агсан юм. Баянхонгор аймгийн Богд сумын нутаг Бодийн хар ус хэмээх газарт төрж, нутагтаа бага, дунд сургууль дүүргэсэн залуухан хүү Багшийн сургуульд суралцахаар нийслэл хотноо ирж байжээ.
Тэрээр 1971 оноос Соёлын яамны нэгдүгээр орлогч сайдаар, дараа нь Соёлын яамны сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон дөрөв, таван жилийн турш энэ нэр дор сайдын ажлыг хашсан байдаг. Түүнийг соёлын салбарыг тэргүүлж байсан энэ л хугацаанд монголчууд театрын тайзнаа өөрийн орны нэрт зохиолч Д.Намдагийн “Ээдрээ”, Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу”, дэлхийн сонгодгуудаас В.Шекспирийн “Отелло”, Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл”, Софоклийн “Эдип хаан” жүжгүүдийг тоглож, Ж.Вердийн “Травиата”, Д.Пуччиний “Чио Чио Сан”, Д.Россиний “Севилийн үсчин” зэрэг дууриудыг эгшиглүүлж, П.Чайковскийн “Хунт нуур”-ыг бүжиглэж, С.Прокофьевийн “Золушка”, А.Бродиний “Игорь ван”- тай монгол үзэгчид анх танилцсан юм. Энэ үед Улсын филармони байгуулагдаж, урын санд нь Л.Бетховен, Д.Шостаковичийн симфониуд багтаж, А.Моцарт, Ф.Лист, Ф.Шопен, И.Штраусын сонгодог зохиолуудаар ур чадвараа шалгаж, Л.Мөрдоржийн “Эх орон” хэмээх үндэсний анхны дуурь мэндэлж, Монголын төдийгүй дэлхийн хөгжмийн санд бүртгэгдсэн С.Гончигсумлаагийн нэг, хоёрдугаар симфони дуурсч, Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд”, Л.Мөрдоржийн “Хийлийн сонат” хүмүүсийн сонорыг мялааж байлаа.
Кино урлагт Д.Жигжидийн “Хүргэн хүү”, Б.Сумхүүгийн “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо”, Ж.Бунтарын “Нар хиртсэн жилүүд” зэрэг олон кино шил даран бүтээгдэж, дүрслэх урлагт Д.Амгалан, Л.Гаваа, Н.Цүлтэм нарын нэртэй зураачид гайхамшигт бүтээлээ үлдээсэн юм. Мөн С.Лувсанванданг соёлын салбарыг удирдаж байх үед Хувьсгалын музей, Залуу техникчдын ордон баригдсан байна. Түүнчлэн өгүүллийн эхэнд дурдсанчлан түүний нэрэмжит Баянхонгор аймгийн Хөгжимт, драмын театраас эхлээд цөөнгүй аймагт театр байгуулах санаачилгыг гаргаж байж. Тэрээр Соёлын яамнаас бууж, ШУА-д эргэн ирэхдээ “Урлаг судлалын тасаг”-ийг санаачлан байгуулсан нь өдгөөгийн Соёл, урлагийн хүрээлэн, СУИС-ийн үүсгэл болсон юм.
Соёлын салбарын бодлогыг тодорхойлолцож байх үедээ бүтээсэн түүний хамгийн гол гавьяа бол Үндэсний дуу, бүжгийн чуулгыг байгуулж, хориглох, мартагдахдаа тулж мэдэхээр байсан ардын язгуур урлагийг өвлөн дэлгэрүүлэх, судлах ажлыг тэр үеийн үзэл суртал дундуур авч гарч, хамгаалан тэмцсэн явдал юм. С.Сэвжид гуайн дэглэсэн олон гайхамшигт бүжгүүдийг хамгаалж тухайлбал, “Хатад” бүжгийг нь Охид” болгон төөрөлдүүлэн байж үзэл суртлын цензур дундуур авч гарч байсан удаатай. Мөн Монгол судлалын төв бол Монгол Улс гэдэг ойлголтыг бий болгохын тулд удаа дараагийн Монголч эрдэмтдийн их хурлыг санаачлан зохион байгуулж, төрийн ажлынхаа хажуугаар Олон улсын Монголч эрдэмтдийн холбооны Байнгын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж, өөрийн итгэл үнэмшил, хичээл зүтгэлээ Монгол судлалд зориулсан эрдэмтэн юм. Тэрээр эцэстээ энэ бүх санал, санаачилга, хийж бүтээсэн ажлынхаа үр дүнд “Үндэсний өөрийн ухамсартай этгээд” гэдэг үндэслэлээр тухайн үеийнхээ үзэл сурталтай зөрчилдөж, үүнийг далимдуулсан зарим нэгний хатгалгаар шалгагдан байцаагдаж, бичих, туурвих эрхээ хүртэл хасуулж байсан ч өнөөгийн уран бүтээлчдэд “хэл, хил, мал”-аа магтан дуулах бололцоог нь хамгаалж үлдээсэн юм.
“Үндэсний өөрийн ухамсартай” гэж буруутгагдсан мөнхүү этгээдэд бас нэг “гэм байсан. Тэрбээр урлаг гоо зүйн асуудлыг хэдийгээр марксизм ленинизмийн тугийн дор тайлбарлаж байсан ч тухайн үедээ нэрийг нь дурсах хориотой байсан Австрийн сэтгэлзүйч Зигмунд Фрейдын үзэл баримтлал, урлагийн талаарх өрнөдийн дэг сургуулиудын тухай болон гоо сайхны талаарх өөр үзэл бодлуудаас анх удаа монголчуудад товч ч атугай танилцуулж, бүтээлүүддээ энэ талаарх мэдээллийг шингээсэнбайдаг.
Чухамдаа “Бодь” сэтгэл төрүүлэх увидастай гэж домог, хуучид тэмдэглэгдэн үлдсэн говийн бяцхан толгод, тойром, шанд дунд тоглож өссөн малчны хүү С.Лувсанвандан хорьдугаар зууны эрдэмтдийн нэг адил өөрийнхөө намтрыг бүтээгээд зогсохгүй улс орныхоо түүхийг бичилцэж, хөгжлийг бүтээлцсэн нь энэ. Мөн өвгөн эрдэмтний тухай ярих тохиолдолд дурдахгүй өнгөрч болохгүй бас нэг зүйл бий нь түүний хүү өнөөгийн шилдэг улстөрчдийн нэг Лу.Болд юм. Улстөрч гэхээс илүү төрийн зүтгэлтэн болж төлөвшиж буй түүнд эцгийнх нь нөлөө ч их бий байх. Тэрбээр “Уугуул үндэстэн бүхий улс орон заавал Соёлын яамтай байх ёстой” гэж Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан УИХ-ын чуулганы танхимаас хатуу мэдэгдэж, санал хураалтаар хэдийнэ унаад байсан Соёлын яамыг аварч үлдсэн нь эцгийнх нь амьдрал, замналтай холбоотой биз ээ. Мөн түүний гэр бүл урлаг, соёлыг дэмжих “Лувсанвандан сан”-г ажиллуулж, аавынхаа төрсөн нутаг Баянхонгор аймгийн театраас гадна олон уран бүтээлчтэй хамтран ажилладаг. Хамгийн сүүлд л гэхэд “Лувсанвандан галарей”-г санаачлан байгуулсан байна.
С.Лувсанвандан сангийн үйл ажиллагааны чиглэл:
Анхны тэтгэлэг: С.Лувсанвандан сан 1999 онд анхны тэтгэлэгээ олгож эхлэхэд төрийн шагналт С.Эрдэнэ, С.Дашдооров, Ш.Сүрэнжав, Д.Гармаа, Б.Лхагвасүрэн, Д.Батбаяр, нэрт зохиолч Б.Бааст, Т.Галсан, төрийн шагналт дуучин Норовбанзад, төрийн шагналт хөгжмийн зохиолч Г.Бирваа,Д. Лувсаншарав, Н.Жанцанноров, Б. Шараваас эхлээд гавьяат жүжигчин Д.Сосорбарам нэрт дуучин Ц.Энхманлай, хийлч Ч.Чинбат, жүжигчин Ж.Сүххуяг, балетчин Д.Наранханд гээд олон арван уран бүтээлч хамрагдаж ирсэн байна. Нэрэмжит тэтгэлэг нь нэг жилийн турш төрийн албаны дундаж хэмжээгээр цалинжуулах байдлаар хэрэгжиж байв.
Төсөл: Нийслэлийн хэмжээнд 1О гаруй сургуульд комьютерийн танхим байгуулж, орон нутгаас нийслэлд суралцаж байгаа, сургуулиа төгсгөөд орон нутагтаа ажиллах 200 гаруй оюутанд тэтгэлэг олгов. Баянхонгор аймгийн хөгжимт драмын театрын нүүрэн талын болон их засварын ажлыг санхүүжүүлэх, менежмэнт хийх замаар гүйцэтгэв. Мөн гэрэлтүүлэг, техник хэрэгслэл хандивлах ажил зохион байгуулсан. Баянхонгор аймгийн хүүхдийн “Тэмүүжин” чуулгыг хөгжим тоног хэрэгслэлээр хангах ажил зохион байгуулсан. Сурагчдад ном сурах бичиг хандивлах ажлыг байнга зохион байгуулж ирсэн.
Орон нутагт: Баянхонгор аймагт 2002, 2004 онд сангийн өдрүүд зохион байгуулсан.
2010 оны 10 сарын 3-4 нд мөн С.Лувсанвандан сангийн өдрүүдийг Баянхонгор аймагт зохион байгууллаа. Өдрүүдийн хүрээнд Урлагийн тоглолтоор үнэгүй үйлчилж, сурагчид, уншигчдад ном, бүтээл хандивлах ажил зохион байгууллаа. Канадын QI болон монголын НЭПКО компанийн хамтын бүтээл “Англи-Монгол зурагт толь” номыг аймгийн болон сургуулиудад нийтдээ 400 гаруй ширхэг, түүнчлэн нийгэм улс төр, гүн ухааны олон зуун номыг хандивлав.
С.ЛУВСАНВАНДАН САН
Үүсгэн байгуулагч: Лувсанвандангийн Болд
Тэргүүн: Лувсанвандангийн Болдхуяг
Гүйцэтгэх захирал: Б.Цэнддоо
Байгуулагдсан огноо: 1997 он. С.Лувсанвандангийн мэндэлсний 65 жилийн ойгоор
Санаачлагч: ХХ зууны монголын нэрт сэхээтэн, доктор Сономын Лувсанвандангийн хамтран зүтгэж явсан найз нөхөд, шавь нар, үр хүүхдүүд.
Зорилго: Үндэсний сэхээтэн, доктор С.Лувсанвандангийн ажил, амьдралаа зориулж ирсэн монгол орноо гэгээрүүлэн соёлжуулах, улс үндэстнээрээ боловсрон хөгжих их үйл хэргийг үргэлжлүүлэх.
ЛУВСАНВАНДАН АРТ ГАЛЛЕРЕЙ
Үүсгэн байгуулагч: Лувсанвандангийн Болдхуяг
Байгуулагдсан огноо: 2013 он
Санаачлагч: Найз нөхөд, шавь нар, үр хүүхдүүд.
Зорилго: Урлаг уран сайхны үр нөлөө, ач холбогдлыг нийгэмд таниулан сурталчлах. Ховор нандин урлагийн биет соёлын өв дурсгалыг арвилан хамгаалж, Монголын дүрслэх урлагийн хөгжилд хувь нэмэрээ оруулан. Залуу уран бүтээлчдийг дэмжин урамшуулах.
Шагнал:
Бие даасан үзэсгэлэн:
Хамтарсан үзэсгэлэн:
Оролцсон үзэсгэлэн:
Шагнал:
Ажил эрхлэлт:
Бие даасан үзэсгэлэн:
Хамтарсан үзэсгэлэн:
Шагнал:
Хамтарсан үзэсгэлэн:
Оролцсон үзэсгэлэн:
Лувсанвандан арт галерей 2015 оны 05-р сарын 27-ны өдрөөс эхлэн 06-р сарын 01-ний өдрийг дуустал Монголын уран зургийн галерейн 3-н давхарт “Цуглуулгын дээжис” нэртэй үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн үеэр арт галерейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа ховор уран бүтээлүүдээ нийтийн хүртээл болгох юм.
“С.Лувсанвандан” арт галерейн сан хөмрөгт Ардын зураач, төрийн соёрхолт, МУЭ-ийн шагналт зураачдаас бүрдсэн шилдэг 100 гаруй уран бүтээлчдийн Монгол зураг, уран зураг, график зураг, баримал, сийлбэр бүхий 350 гаруй уран бүтээл хадгалагдаж байна.
Тухайлбал, цуглуулгын уран бүтээлд Монголын XX зууны уран зургийн нэрт төлөөлөгчид болох Р.Дуйнхоржав, Г.Одон, Л.Гаваа, Г.Дунбүрээ, До.Болд зэрэг дүрслэх урлагийн мастеруудын бүтээлүүд үзэсгэлэнгийн үеэр олны хүртээл болно. Эрхэм та “С.Лувсанвандан” арт галерейгаас зохион байгуулж буй “Цуглуулгын дээжис” үзэсгэлэнд зочилсноор Монголын уран зургийн ноён оргилуудын ховор нандин бүтээлүүд болоод орчин цагийн уран зургийн шилдэг залуу уран бүтээлчдийн шинэ содон бүтээлүүдтэй танилцах боломжтой юм.
“Уран зургийг харах яруу найраг” гэдэг. “С.Лувсанвандан” арт галерейн бүтээлүүдийг гэгээн мэлмий, саруул оюундаа тольдохыг урьж байна.
Манай Лувсанвандан арт галерейгаас зохион байгуулсан “Цуглуулгын дээжис” уран бүтээлийн үзэсгэлэн 2015.05.27-06.01 хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Үзэсгэлэнд Монголын үе үеийн шилдэг 100 гаруй зураач, уран бүтээлчийн бүтээлүүд тавигдсанаас гадна Лувсанвандан арт галерейн урлангийн залуу уран бүтээлчид болох А.Батзориг, Б.Содномдаржаа, Б.Ганбаатар нарын уран бүтээлүүд мөн дэлгэгдлээ.
Үзэсгэлэнгийн арга хэмжээг нээж нэрт соён гэгээрүүлэгч С.Лувсанвандангийн зээ хүү Ц.Эрдэмбилэг нээж үг хэлсэн юм. Урлаг, спорт, улс төрийн төлөөлөгчид хүрэлцэн ирж сонирхлоо. Энэ үеэр Урлагийн гавьяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Г.Дунбүрээтэй уулзахад “Бидний багш Г.Одон, Н.Цүлтэм гуай, Л.Гаваа гуай энэ сайхан оргил үеийн буурал дээд үеийн мөнхийн бүтээл энэ урын санд хадгалаастай байна хэмээн онцоллоо.
Үзэсгэлэнг дэмжигч байгууллагаар “Богд” банк хамтран ажилалаа.
“Цуглуулгын дээжис” үзэсгэлэн
Лувсанвандан арт галерей 2015 оны 05-р сарын 27-ны өдрөөс эхлэн 06-р сарын 01-ний өдрийг дуустал Монголын уран зургийн галерейн 3-н давхарт “Цуглуулгын дээжис” нэртэй үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн үеэр арт галерейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа ховор уран бүтээлүүдээ нийтийн хүртээл болгох юм.
“С.Лувсанвандан” арт галерейн сан хөмрөгт Ардын зураач, төрийн соёрхолт, МУЭ-ийн шагналт зураачдаас бүрдсэн шилдэг 100 гаруй уран бүтээлчдийн Монгол зураг, уран зураг, график зураг, баримал, сийлбэр бүхий 350 гаруй уран бүтээл хадгалагдаж байна.
Тухайлбал, цуглуулгын уран бүтээлд Монголын XX зууны уран зургийн нэрт төлөөлөгчид болох Р.Дуйнхоржав, Г.Одон, Л.Гаваа, Г.Дунбүрээ, До.Болд зэрэг дүрслэх урлагийн мастеруудын бүтээлүүд үзэсгэлэнгийн үеэр олны хүртээл болно. Эрхэм та “С.Лувсанвандан” арт галерейгаас зохион байгуулж буй “Цуглуулгын дээжис” үзэсгэлэнд зочилсноор Монголын уран зургийн ноён оргилуудын ховор нандин бүтээлүүд болоод орчин цагийн уран зургийн шилдэг залуу уран бүтээлчдийн шинэ содон бүтээлүүдтэй танилцах боломжтой юм.
“Уран зургийг харах яруу найраг” гэдэг. “С.Лувсанвандан” арт галерейн бүтээлүүдийг гэгээн мэлмий, саруул оюундаа тольдохыг урьж байна.